Хятадын эдийн засаг дэлхийд эерэгээр нөлөөлж байна
2024-03-28 15:24:36
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 27-нд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын зөвлөлдөх хорооны дарга, Японы ерөнхий сайд асан Ясуо Фукуда ХТРТ-д тусгай ярилцлага өгөхдөө, Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн хөгжилд маш чухал нөлөө үзүүлж байна. Эдийн засгаа илүү хурдтай хөгжүүлж дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүч нэмэрлэх хэрэгтэй гэв. 

Ясуо Фукуда, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нь олон улсын зүтгэлтнүүд дэлхийн хэмжээнд бодлого, стратеги, хөгжлийн асуудлаар саналаа гүнзгий солилцдог чухал индэр юм. Энэ жилийн хувьд технологийн хөгжлийн асуудлыг анхааралтай харж байна. Хятадын шинэ чанарын үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой би санал нэгтэй байна. Өөрчлөлт хувиралт ихтэй өнөөгийн дэлхий нийтэд технологийн шинэчлэл та бидэнд хөгжил дэвшил авчирна. Ийм учраас шинэ технологи дэлхийн тогтвортой хөгжилд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна. Технологийн судалгааг эрчтэй явуулж буй өнөө цагт хүн төрөлхтний нийгмийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага, улс орнууд хоорондоо хэрхэн зөв харилцах нь бидний ярилцах асуудал боллоо. Мөн энэ бүхэнд агуулагдаж буй бизнесийн боломжуудыг маш сонор соргогоор таньж олох ёстой. Япон, Хятадын хамтын ажиллагаанд олон боломж байгаа. Энэ нь манай хоёр оронд үр өгөөжөө өгөөд зогсохгүй бусад улс оронд ч үр ашгаа өгч байна гэжээ.