Хятадад хөрөнгө оруулах нь өөртөө хөрөнгө оруулж буйтай адилхан
2024-03-28 10:57:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын худалдааны яамнаас энэ сарын 26-нд зохион байгуулсан Хятадын хөгжлийн дээд форум хэмээх арга хэмжээ Бээжинд өндөрлөлөө. Форумын үеэр Хятадын гадаадад нээлттэй байх шинэ бодлого, арга хэмжээнүүдийг зарласан нь дэлхийн үндэстэн дамнасан том том компаниудад шинэ боломж олгов. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын орон зай хумигдаж буй энэ үед Хятадад хөрөнгө оруулах нь өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулж буйтай адилхан гэж гадаадын хөрөнгө оруулагчид үзэж байна. 

2024 оны Хятадын хөгжлийн дээд форумын “Хятадад хөрөнгө оруулъя” ажиллагааны үеэр Английн AstraZeneca компанийн ерөнхий захирал Паскал Сориот хэлэхдээ, "Хятад улс манай компанийн дэлхийн аж үйлдвэрийн стратегид чухал байр суурь эзэлдэг. Бид Хятадад ажил төрлөө цаашид өргөтгөх болно" гэжээ. 

Америкийн Apple компани энэ онд Шанхай дахь нэмэлт судалгааны лабораторио өргөтгөхөөр шийдээд байна. Бургер Кинг энэ онд Хятадад шинээр 200 салбар нэмж ажиллуулах гэж байна. L'Oréal компани Хятадын сүрчигний алдартай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулахаар болжээ. Энэ мэтээр гадаадын том компаниудын Хятадад хөрөнгө оруулах сонирхол илт нэмэгдэж буй юм. Худалдааны яамны тоо бүртгэлд дурдсанаар, энэ оны эхний хоёр сард гадаадаас хөрөнгө оруулалт татсан хэмжээ бага зэрэг буурсан боловч Хятадад шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 34.9 хувиар нэмэгдсэн байна. Хятад дахь Европын холбооны худалдааны зөвлөлийн судалгаанд харуулснаар, тухайн судалгаанд хамрагдсан Европын холбооны аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь Хятадад хөрөнгө оруулах сонирхолтой буйгаа илэрхийлжээ. 

2024 оны Хятадын хөгжлийн дээд форумд ГлаксоСмит,файзер, Takeda эм бэлдмэл зэрэг аж ахуйн нэгжийн эзэд Хятадын анагаах ухааны салбарт хөрөнгө оруулах сонирхолтой буйгаа илэрхийлж, Хятадын хөрөнгө оруулалтын орчин маш сайжирсныг онцолсоны зэрэгцээ Хятадын гадаад нээлттэй байх бодлого, үйл ажиллагаанд хувийн санал бодлоо нэмэрлэсэн байна.  

Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлж, чансаатай хөгжлийг ахиулж буй нь зах зээлийн шинэ эрэлт болон хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бүрдүүлэх болно гэж үзэж байна.

Мерседес – Бенц компанийн ТУЗ-гийн дарга Ола Кальениус хэлэхдээ, "Шинжлэх ухаан технологийн инновац бол шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хамгийн чухал хүчин зүйл юм. Хятад улс нь дэлхийн цахилгаан авто машины хамгийн том зах зээл бөгөөд уг салбарын тэргүүлэх аж ахуйн нэгж Хятадад байна. Хятад улс шинэ эрчим хүчний хангамжийн гинжин хэлхээний инновацын төв нь болж байна" гэжээ. Тэр хэлэхдээ, Мерседес Бенз болон БМВ хамтраад Хятадад супер цэнэглэгч төхөөрөмжийн компаниа Бээжинд байгуулж байна. 2026 он гэхэд цахилгаан цэнэглэх 1000 супер станц жич 7000 цэнэглэгч үйлдвэрлэнэ гэжээ.