Хориг тавьснаар энх тайван тогтоохгүй
2024-03-29 15:17:59
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 28-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хориг тавих хорооны мэргэжилтний багт тогтоолын төслийг сунгах эрх олгохоор явуулсан санал хураалтад Орос татгалзав. НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан үүний дараа илтгэлдээ, хориг тавьж, цэргийн сөргөлдөөн хийснээр Солонгос хойгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, Солонгосын хойгийн асуудлын талаарх Хятадын байр суурь маш тодорхой байдаг. Хойгийн энх тайван байдлыг хамгаалж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайван тогтоохыг хүссээр ирсэн. Асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр дамжуулан шийдвэрлэх бодлого баримталсаар ирсэн гэжээ.