Америкийн сангийн сайд Жанет Йеллений ярианд Америкчууд дургүйцэж байна
2024-03-29 23:25:52
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллений саяхан хийсэн мэдэгдэл Америкийн интернет хэрэглэгчдийн дунд өргөн хэлэлцүүлэг, шүүмжлэлийг төрүүлэв. Тэрээрнарны зайн үйлдвэрт зочлохдоо Хятадын шинэ эрчим хүчний салбарын "хүчин чадал хэтэрсэн" асуудлыг хөндөж, энэ нь дэлхийн үнэ, үйлдвэрлэлийн загварт нөлөөлж, Америкийн компани, ажилчдын эрх ашгийг хохироож байна гэж үзжээ. Түүний хэлсэн үгийг Америкийн цахим хэрэглэгчид эргэлзэж, энэ нь Хятадын ногоон эрчим хүчний салбарт гаргасан ололт амжилтын эсрэг үндэслэлгүй буруутгаж байгаа зүйл бөгөөд Америкийн зарим улстөрчдийн хэрэгжүүлж буй давхар стандарт, шударга өрсөлдөөнөөс болгоомжилж буйг илтгэж байна гэж үзжээ.

Хятад улс ногоон хөгжлийн төлөө тууштай байж, "нүүрстөрөгчийн давхар ислийг оргил үед нь тогтоон барих" болон "нүүрстөрөгчийн төвийг сахих" зорилтуудыг дэлхийн гүрнүүдийн дунд хамгийн түрүүнд дурдсан байдаг. Хятадын цахилгаан машин, батерей зэрэг эрчим хүчний шинэ бүтээгдэхүүнүүд нь технологийн хүч чадал, чанараараа өрсөлдөх чадвартай бөгөөд дэлхийн хэмжээнд ногоон өөрчлөлтийг бий болгоход бусад улс орнуудад тусалж байна. Тухайлбал, Хятадын компаниудын барьсан Саудын Арабын фото цахилгаан станц нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг мэдэгдэхүйц бууруулах төлөвтэй байна.

Ингэхэд харин Америкийн зарим улстөрчид Хятадын аж үйлдвэр өсөж байгаад санаа зовсны улмаас гүтгэлэг, худалдааг ивээх үзлээр Хятадын хөгжлийг хязгаарлахыг оролдож байна. Шударга өрсөлдөөнд саад учруулахын тулд “үндэсний аюулгүй байдал” гэх мэт шалтаг тоочиж, өөрсдийнхөө технологийг сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн чухлыг үл тоомсорлодог болсон. АНУ-ын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Инфляцийг бууруулах тухай хууль"-ийн зарим заалтууд нь зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулж, АНУ-ын холбоотнууд зэрэг олон орны эсэргүүцэлтэй тулгараад байна.

Жанет Йеллений хэлсэн үгийн цаад сэдэл бас анхаарал татах ёстой. Түүний хэлсэн үг нь АНУ-ын сонгуульд санал авах, Хятадад хийх айлчлал болон дараагийн бодлогод түлхэц өгөх зорилготой байж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна. Гэхдээ Хятад, Америкийн цэвэр эрчим хүчний технологийн хамтын ажиллагаа нь дэлхийн цаг уурын хөтөлбөрт чухал ач холбогдолтой гэж шинжээчид онцолж байна. Америк тэг нийлвэр сэтгэлгээнээс салж, Хятад, Америкийн амжилт нь бие биедээ боломж гэдгийг ухаарч, эдийн засгийн хууль, зах зээлийн дүрмийг дагаж мөрдөх нь Америкийн аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах зөв арга зам юм.