Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг бүх талаар хэрэгжүүлэх болно гэв
2024-03-29 19:16:44
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 29-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Өчигдөр үдээс хойш Бө-Аогийн Азийн чуулга уулзалт дэлхийн аюулгүй байдлын санаачилгын дэд форумыг зохион байгууллаа, хэвлэлийн төлөөлөгч та энэ арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулна уу? хэмээн сэтгүүлч асуулт асуув.

Хэвлэлийн төлөөлөгч Лин Жянь хэлэхдээ, 3-р сарын 28-ны үдээс хойш Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2024 оны ээлжит хурлаас "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга: Аюулгүй байдлын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, дэлхийн энх тайвныг хамтаар дэмжинэ" уриан дор дэд форум зохион байгууллаа. Энэхүү дэд форумд Хятадын тал уг санаачилгын гол утга агуулга болон товойм онцлог шинжийг гүн гүнзгий тайлбарлаж, хамтын аюулгүй байдлыг хамгаалах олон улсын нийтлэг ойлголтыг гүнзгийрүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж, халуун цэгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх үйл явцыг ахиулж, олон улсын аюулгүй байдлыг ахиулахад тустай ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, Ази тивийг дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хамтын ажиллагааны үлгэр жишээ болгоно.

"Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг дэвшүүлснээс хойш нааштай ахиц гарч, чухал үр дүнд хүрсэн явдлыг хуралд оролцсон дотоод гадаадын зочид бүгд өндрөөр үнэлэв. Лин Жянь хэлэхдээ, бид олон улсын хамтын нийгэмлэгийн бүх талуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг бүх талаар гүнзгий хэрэгжүүлж, мөнхийн энх тайван, аюулгүй сайхан дэлхий ертөнц байгуулахыг ахиулах болно гэжээ.