Хятадын автомашиныг өндрөөр үнэлж байна
2024-03-30 14:08:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын авто машинууд сүүлийн жилүүдэд технологийн шинэчлэл, чанарын аюулгүй байдал, байгальд ээлтэй чиглэлээр гайхалтай амжилт гаргаж байна. Ялангуяа Европын зах зээлд хөгжлийн асар их орон зайтай гэж Европын шинэ автомашины үнэлгээний хөтөлбөрийн \EURO NCAP\ Ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Ратинген саяхан хэлсэн байна. 

"Дэлхийн хамтын ажиллагаа, хамтын хөгжил" уриатай 2024 оны автомашины үнэлгээний инновацийн бага хурал энэ сарын 27-ны өдөр Тяньжинь хотод боллоо. Уулзалтад Европын шинэ автомашины үнэлгээний хөтөлбөр, Малайзын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгааны хүрээлэн зэрэг олон улсын мэргэжлийн салбарын төлөөлөгчид оролцов.

2023 онд Хятад улс 4.91 сая автомашин экспортолсон нь өмнөх оныхоос 57.9%-иар өссөн байна. Үүнд 1.203 сая шинэ эрчим хүчний автомашин экспортолсон нь өмнөх оныхоос 77.6%-иар өссөн үзүүлэлт юм. Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт 9 жил дараалан дэлхийд тэргүүлж байна.

Ратинген хэлэхдээ, Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн технологийн шинэчлэл хурдацтай хөгжиж байна, Хятадын шинэ эрчим хүчний авто машинууд Европын зах зээлд улмаар нэмэгдэхийн хэрээр Европын хэрэглэгчид илүү олон сонголт хийх боломж олголоо гэжээ.