“Андын номын сан” цуврал- Мао Дүний шагналт “Жян Наний гурван боть аялгуу”
2024-03-31 21:30:58
Share
Share this with Close
youtube WeChat

Чинхуа их сургуулийн профессор, зохиолч Гэ Фэй XX зууны Хятадын ард түмэн, тэдний амьдрал, Хятадын нийгмийн оюун санааны зуун жилийн өөрчлөлтийг уран сайхны аргаар нээн үзүүлсэн гурамсан роман туурвижээ. Гурамсан романы “Тоорын цэцгийн диваажин”  эхний дэвтрийг 2004 онд, “Миний уул усны мөрөөдөл” удаах дэвтрийг 2007 онд, “Жян Наний хаврын төгсгөл” гутгаар дэвтрийг 2011 онд хэвлүүлжээ. Гурамсан роман өмнөд нутгийн Хуа Жя Шэ газрын түүхээр холбогдоно. Гэ Фэй зохиолч 2012 онд гурамсан романаа эмхтгэж “Жян Наний гурван боть аялгуу” нэрээр хэвлүүлж, эл том бүтээлээрээ 2015 онд Мао Дүний шагнал хүртжээ. Зохиолч гурамсан бүтээлээ “Жян Наний гурван боть аялгуу “ гэж нэрлэсэн нь учиртай. Жян Нань гэдэг ханз Хөх Мөрнөөс өмнөх нутгийг илэрхийлдэг тул өмнөд нутгийн ахуй амьдрал нь зохиол өрнөх талбар болж байгаа юм.  

 “Тоорын цэцгийн диваажин” эхний дэвтэрт Лү Шюми бүсгүйн хайр дурлалын тухай өгүүлнэ. “Миний уул усны мөрөөдөл” дэд дэвтэрт 1952-1962 оны хоорондох өмнөд нутгийн хөдөөгийн амьдрал, чинээлэг айлд төрж өссөн хорьхон настай Яо Пэйпэй, мөн Мэй Чэн сяны засаг дарга дөчин настай Тань Гүнда хоёрын насны зөрүүтэй хайр дурлал, унаж боссон ээдрээт амьдралын тухай бидэнд хүүрнэнэ. “Жян Наний хаврын төгсгөл” гутгаар дэвтэрт идэр залуухан хос, тэдний найз нөхдийн амьдралын хорь орчим жилийн өөрчлөлт хөгжил, хайр сэтгэл, учрал тавилан, оюун санааны хүсэл тэмүүлэл, энэ цаг үеийн үзэл санааны шаналал эмзэглэлийг гүнзгий дүрсэлсэн байдаг.

Гурван өөр хүн, гурван үеийнхэн, гурван өөр цаг үед туулсан гурван өөр амьдралыг эл гурамсан романд үзүүлсэн бөгөөд Манж Чин гүрний сүүлчээс Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн үе хүртэлх зуун жилийн түүхийг өгүүлсэн тул “Хятадын зуун жилийн ганцаардал” гэж үнэлэгддэг байна.