Гуравдугаар сарын 31-нд 3705 тонн нүүрс ачсан 83315-р галт тэрэг Шааньши мужийн Жинбянь зүүн өртөөнөөс хөдөлж, Хубэй мужийн Шянжөүгийн хойд өртөөг зорьжээ.
Ийнхүү Хятадын "Умард нутгийн нүүрсийг өмнөд нутагт тээвэрлэх" коридор Холбоолж-Жиань төмөр замын ачаа тээврийн хэмжээ эхний улиралд 20 сая тонныг давсан байна.
Холбоолж-Жиан төмөр зам нь хойд талаараа ӨМӨЗО-ны Ордос хотын Холбоолж өртөөнөөс хөдөлж, өмнөд нутгийн Жянши мужийн Жиань өртөөнд хүрнэ. Зам дагуу Өвөрмонгол, Шааньши, Шаньши, Хэнань, Хубэй, Хунань, Жянши зэрэг долоон мужийг дайран өнгөрч, нийт урт нь 1813.5 километр юм. Энэ бол Хятадын хамгийн урт "Умард Өмнөдийн нүүрс тээвэр"-ийн коридор бөгөөд дэлхийд нэгэн зэрэг барьж ашиглалтад оруулсан хамгийн урт хүнд даацын төмөр зам юм.
Энэ оны эхний улиралд Холбоолж-Жиань төмөр замаар 6519 ачааны галт тэрэг ажиллаж, 20.18 сая тонн нүүрс тээвэрлэжээ.