Украины хамгийн том цахилгаан станц Оросын агаарын цохилтод өртөв
2024-03-31 15:01:25
Share
Share this with Close
youtube WeChat

Украины бие даасан мэдээллийн агентлаг өчигдөр, 30-ны өдөр Украины төв нутгийн эрчим хүчний компанийн мэдээнээс иш татаж тэмдэглэхдээ, Украины зүүн нутгийн хамгийн том цахилгаан станц болох Харьков мужийн Змиевийн дулааны цахилгаан станц 22-ны өдөр Оросын армийн пуужингийн цохилтод өртөж сүйрсэн гэв. Оросын арми өнөөг хүртэл энэ талаар мэдээлээгүй байна.

ОХУ-ын пуужингийн довтолгооны улмаас Змиевийн дулааны цахилгаан станцын бүх тоног төхөөрөмж эвдэрч, ихэнх тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон. Тоног төхөөрөмжийн эвдрэлийн хэмжээ, түүнийг засварлахад шаардагдах цаг хугацаа, мөнгөний талаар одоогоор оновчтой үнэлэх боломжгүй байна гэж Украины төв нутгийн эрчим хүчний компанийн албаны сайтад мэдээлжээ. 

Украины Эрчим хүчний судалгааны төвийн захирал Хаченко 29-нд Украины хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа, 22-ны өдөр Оросын арми Украины эрчим хүчний байгууламжид томоохон хэмжээний агаараас цохилт өгснөөс хойш Украины цахилгаан хангамжийн 10-12 хувийн хүчин чадал алдагдаж, эвдэрсэн цахилгаан байгууламжийг богино хугацаанд засварлахад хүндрэлтэй байна. Энэ оны 7-р сарын дунд сүүлч үе бол цахилгаан хэрэгсэх оргил үе тул Украин улс цахилгаан эрчим хүчний ноцтой хомстолд орж болзошгүй гэжээ.