Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлж байна
2024-03-31 14:21:00
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Хятад улс Швейцар, Ирланд, Унгар, Австри, Бельги, Люксембург зэрэг зургаан улсын энгийн паспорттай иргэд визгүй зорчих туршилтын бодлогыг хэрэгжүүлж, Европын орнуудын визгүй зорчих хүрээг өргөжүүлэв. Энэ нь Хятад улс нээлттэй байдлаа тэлэх тууштай байр суурийг харуулж, хоёр талын соёлын солилцоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулна гэж Европын олон орны хүмүүс үзэж байна.

Бельги-Хятадын эдийн засаг худалдааны хорооны дарга Де Вит хэлэхдээ, өнөөгийн геополитикийн ээдрээтэй нөхцөл байдалд Хятад улс визгүй зорчих бодлого хэрэгжүүлж байгаа нь маш чухал бөгөөд цаашид нээлттэй байх итгэл, хүсэл эрмэлзлийг харуулж байна. Визгүй зорчих бодлого нь Бельги, Хятадын харилцаа нааштай хөгжихийн чухал бэлэг тэмдэг бөгөөд хоёр тал нягт хамтран ажиллахад тус дөхөм үзүүлнэ гэж тэрээр үзжээ.

Унгарын Гадаад хэргийн сайд Сийярто хэлэхдээ, Хятадын визгүй зорчих бодлого нь Унгарын жуулчид, бизнес эрхлэгчдэд таатай мэдээ болж байна. Унгар, Хятадын хооронд шууд нислэгийн тоог сэргээх зэрэг арга хэмжээ нь хоёр орон болон иргэд хоорондын эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ.