Рафах руу довтлоход Израиль бэлэн болжээ
2024-04-01 09:26:25
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 3 дугаар сарын 31-ний орой Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэвлэлийн хуралд, Израилийн арми Рафах хотыг довтлоход бэлэн болсон гэж мэдэгдэв.

Беньямин Нетаньяху хэлэхдээ, Израилийн батлан хамгаалах арми Газын зурвасын өмнөд Рафахад довтлоход бэлтгэж иргэдийг нүүлгэн шилжүүлж, тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн болсон. Рафахыг довтлоход Израильд хэн ч саад болж чадахгүй. Рамадан сар, Америкийн дарамт зэргээс болж дайралтаа хойшлуулахгүй.

Рафах хот Египеттэй хиллэдэг бөгөөд хүмүүнлэгийн тусламжийг Газын бүсэд оруулах хаалга юм. Палестин Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Израилийн арми Газын бүсэд хойноос урагшаа довтолсон тул Газын иргэд аргагүйдэж Рафахад нүүж ирсэн. Өдгөө энд 55 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй жижиг хотод 1.5 сая гаруй Палестин хүн байгаа юм.

Израиль Рафахыг довтлох гэж буйд олон улсын хамтын нийгэмлэг түгшиж, энэ довтолгоонд асар олон хүн үрэгдэж, хүмүүнлэгийн гамшиг үүсгэнэ гэж сэрэмжлүүлж байна. Палестины ерөнхийлөгчийн ордон мэдэгдэл гаргаж, олон улсын хамтын нийгэмлэг яаралтай оролцож Рафахад явуулах Израилийн аюултай түрэмгийллийг таслан хориглон зогсоохыг уриалжээ.


Уртнасан