Беньямин Нетаньяхуг огцрохыг шаардсан жагсаал үргэлжилж байна
2024-04-02 16:34:15
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 1-нд Израилийн засгийн газрыг эсэргүүцсэн Израилийн ард түмний жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Израилийн олон иргэд Иерусалим дахь Израилийн парламентын ордны гадаа жагсаж ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг огцор, шинээр сонгууль явуулж, Израилийн засгийн газар барьцаанд байгаа хүмүүсийг суллуулах асуудлаар ХАМАС-тай зөвшилц гэж шаардсан байна.

Өмнөх өдөр нь Израилийн ерөнхий сайдын Тамгын газрын ойролцоо 100 мянга гаруй хүн жагссан. Палестин Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Израильд болсон хамгийн том жагсаал юм. Беньямин Нетаньяху мөн өдөр хэлэхдээ, Газын зурваст мөргөлдөөн үргэлжилсээр байгаа үед буюу урьдчилан сонгууль явуулбал, улс орон дампуурна гэжээ. Эх сурвалж мэдээлж буйгаар, эсэргүүцлийн жагсаал дөрөвдүгээр сарын 3 хүртэл үргэлжлэх юм байна.