Ачааны галт тэрэг 23 улсын 54 хотод очиж байна
2024-04-02 10:24:48
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, дөрөвдүгээр сарын 2-нд ШХАБ-ын жишиг бүс Хармөрөн мужийн Тунжянаас Оросын Москва хүрэх Хятад-Европын ачааны галт тэрэгний шинэ маршрут нээв. Эхний ээлжийн галт тэргэнд Чиндаод үйлдвэрлэсэн гэр ахуйн цахилгаан хэрэгслээр дүүргэсэн 110 стандарт чингэлэг ачиж, Чиндаод гаалийн бүрдүүлэлт хийгээд, Тунжяны боомтоор гарч 20 хоног яваад Москва орно гэж Чиндаогийн Гаалиас сэтгүүлч мэдээлэв.  

Одоогоор, ШХАБ-ын жишиг бүс 22 маршрутаар олон улсын ачааны галт тэрэг явуулж,  ШХАБ болон "Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах 23 улсын 54 хотод хүрч байгаа юм.