И-Ү хотоос Франц руу 540 сая юанийн бараа экспортолжээ
2024-04-02 15:12:26
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн супермаркет гэгдэх И-Ү хотын Олон улсын худалдааны захад Парисын Олимпын наадамтай холбоотой спортын бараа бүтээгдэхүүн эрэлттэй байна. Зарим бизнесменүүд өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш Испани, Алжир зэрэг орноос Олимптой холбоотой олон арван захиалга авчээ. 

И-Ү хотын гаалийн бүртгэлээс харахад, эхний хоёр сард И-Ү  хотоос Франц руу 540 сая юанийн бараа экспортлосон байна. Энэ нь өнгөрсөн жилийн эхний хоёр сараас даруй 42 хувиар нэмэгдсэн дүн юм. Эдгээрээс спортын бүтээгдэхүүний экспорт 70.5 хувиар нэмэгджээ.