Хятад Казахстан хооронд визгүй зорчиж байна
2024-04-02 09:56:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хоргосын Хилийн хяналт шалгалтын газрын гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны эхний улиралд Хоргос боомтоор 220 мянган хүн зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 211 хувиар нэмэгдсэн дүн юм. 

Өнгөрсөн 2023 оны 11 дүгээр сарын 10-наас Хятад Казахстан хооронд харилцан визгүй зорчих боломжтой болсноор, хил дамнасан аялал жуулчлал нэмэгдсэн байна. Хятад Казахстаны удирдагчид энэ жилийг Хятадын талаас “Казахстанд аялах жил” болгох тухай мэдэгдсэн. Шиньжяны Хоргос боомтоор өдөрт дунджаар 1600, оргил үедээ 3000 зорчигч хилээр орж гарч байна. 

Одоогоор Хоргос олон улсын авто тээврийн өртөөнөөс зорчигчид 4 маршрутаар Казахстаныг зорьж байгаа юм.