Шинжлэх ухааны ололтыг ашиглах төв байгуулна
2024-04-03 15:22:47
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 3-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “Өндөр чанартай хөгжлийг ахиулъя” сэдэвт цуврал хурал хийлгэж, Тяньжинь хотын албан тушаалтнууд ирж мэдээлэл өгөв.

Тяньжинь бүс нутгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 4.3 хувь өсч, улсын төсвийн орлого 9.8 хувь, татварын орлого 17.2 хувь нэмэгджээ. Энэ оны эхний улиралд улсын төсвийн орлого 7.3 хувь өссөн. Үүний зэрэгцээ хөгжлийн хөдөлгөх хүч хуримтлагдаж, 2023 онд Тяньжиний зах зээлийн бизнес эрхлэгч нэгжүүд 7.9 хувь нэмэгдэж, Тяньжиний боомт 22 сая 180 мянган стандарт чингэлэг хүлээн авч илгээж, нэгдүгээр улиралд чингэлэгийн тоо 7.2 хувь нэмэгдсэн байна. Тяньжиний судалгаанд оруулсан хөрөнгө оруулалт 3.49 хувь хүрч, шинийг бүтээх эрч хүч нэмэгдсэн. Өнгөрсөн онд Тяньжиний оршин суугч тутамд тэгшитгэсэн орлого 50 мянган юаниас давж, олон нийтийн үйлчилгээний тэнцвэртэй, хүртээмжтэй байдал сайжирчээ.

Тяньжинь хотын намын хорооны дэд нарийн бичгийн дарга, хотын дарга Жан Гун хэлэхдээ, бизнесийн сайжруулсан орчин болон тогтолцооны шинжтэй нээлттэй байлгахад анхаарч, боомт, ерөнхий татварын баталгаажуулалтын бүс, чөлөөт худалдааны туршилтын бүс, үйлчилгээний салбарыг нээлттэй хөгжүүлэх туршицын давуу талд найдаж, шинжлэх ухаан технологи, банк санхүү, “татварын баталгаажуулалт+”, хөрөнгө санхүүжүүлэлт, түрээслэх, далайн тээврийн үйлчилгээ, үзэсгэлэн үйлчилгээ, тоон өгөгдлийн хил дамнасан урсгал зэрэг салбарт тогтолцооны шинжтэй нээлттэй туршицыг эрчтэй хайж сүвэгчилсэн гэв.


Уртнасан