Ши Жиньпин Мальта улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв
2024-04-04 22:12:53
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, дөрөвдүгээр сарын 4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Мириам Спитери Дебонод цахилгаан илгээж, түүний Бүгд Найрамдах Мальта Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, 52 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Мальта хоёр бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харьцаж, язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ дэмжиж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, анагаах ухаан, эрүүл мэндийн хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. Би Хятад, Мальта улсын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хатагтай  тантай хамтран ажиллаж, уламжлалт найрамдлаа хадгалж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Мальтагийн  харилцаанд тасралтгүй шинэ ахиц дэвшил гаргаж, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна.