Орос улс "Хойд урсгал"-ын хэргийг шалгахад олон орноос тусламж хүсч байна
2024-04-04 14:33:36
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газар өчигдөр 3-ны өдөр мэдэгдэхдээ, "Хойд урсгал" байгалийн хийн хоолойн дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд АНУ, Герман, Франц, Киприйн холбогдох байгууллагаас ОХУ-д туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.

Дээрх улсууд ОХУ-ын хүсэлтийг нухацтай авч үзэж, “Террорист дэлбэрэлтийг таслан зогсоох тухай олон улсын конвенц” болон “Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын конвенц”-д заасан үүргээ биелүүлж, ОХУ-аас өгсөн мэдээллийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлнэ гэдэгт ОХУ-ын Ерөнхий прокурорын газар найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн шүүх ажиллагаанд шаардлагатай нотлох баримтыг олж авахад туслан, гэмт хэргийн үйлдлийг шийтгэж, улс төрийн болон бусад үндэслэлээр гэмт хэргийг өмгөөлөхгүй байхыг хүссэн байна.

"Хойд урсгал" байгалийн хийн хоолой нь Оросоос Балтын тэнгисээр дамжин Германд хүрч, Европ руу хий нийлүүлдэг. 2022 оны есдүгээр сарын 26-нд дамжуулах хоолой дэлбэрч, их хэмжээний байгалийн хий алдагджээ.