Украины асуудлаар яриа хэлэлцээ хийхэд Орос бэлэн байна
2024-04-04 15:21:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр 4-р сарын 3-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу урилгаар Францын Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорнутэй утсаар ярьсан гэж Оросын БХЯ мэдэгдэв.

Лекорну 3-р сарын 22-нд "Крокос сити" концертын танхимд болсон террорист халдлагад эмгэнэл илэрхийлж, Украин болон барууны орнууд террорист халдлагад оролцоогүй гэж мэдэгджээ.

Шойгу хэлэхдээ, Украиныг террорист халдлага зохион байгуулахад оролцсон гэх сүвэгч байгаа. Энэ хэрэгт Францын тусгай албынхны оролцоогүй гэж Орос найдаж байна.

Украин руу цэргээ оруулж магадгүй гэсэн Францын мэдэгдлийн тухайд, энэ мэдэгдэл хэрэгжвэл Францад өөрөө асуудал үүсгэсэн хэрэг гэж Шойгу үзэж байна.

Шойгу хэлэхдээ, Украины асуудлаар яриа хэлэлцээ хийхэд Орос бэлэн байна, "Истанбулын энх тайвны санаачилга"-ыг яриа хэлэлцээний үндэс болгох боломжтой. ОХУ-ын оролцоогүйгээр Женевт бага хурал хийх нь ямар ч утгагүй юм.