Өмнөд тэнгисийн арлууд эрт дээр үеэс Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг нотлов
2024-04-04 14:09:12
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан "Өмнөд тэнгисийн түүх ба бүрэн эрх" номын зохиолч, Их Британийн олон улсын хуулийн судлаач Энтони Карти хэлэхдээ, Өмнөд тэнгисийн арлууд эрт дээр үеэс Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг байсаар ирсэн бөгөөд Өмнөд тэнгисийн арлуудын бүрэн эрхийн талаар Хятад улс түүх эрх зүйн бүрэн үндэслэлтэй.

Саяхан Бээжинд болсон эрдэм шинжилгээний семинарын үеэр, Энтони Карти "Өмнөд тэнгисийн түүх ба бүрэн эрхт байдал" номоо бичиж найруулсан үйл явцаасаа хуваалцжээ. Карти 10 гаруй жилийн хугацаанд Франц, Их Британи, АНУ-ын 19-р зууны сүүлчээс хойших Өмнөд тэнгисийн харьяаллын талаар үндэсний архив, хээрийн судалгаа хийж, Өмнөд тэнгисийн арлуудын түүхэн өөрчлөлт, эзэмшлийн эхийн талаар эрэмбэлсэн юм. Тэрээр Өмнөд тэнгисийн арлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, түүний бүрэн эрхт байдлын талаар тодруулсан байна. Энэ нь Өмнөд тэнгисийн арлуудын бүрэн эрх нь Хятадад харьяалагддаг болохыг нотлохын зэрэгцээ эдгээр арлуудын бүрэн эрхийн тухай судлахад чухал түүхэн баримт, олон улсын эрх зүйн баримтыг хангажээ.