"Хятад улс дээд цэгтээ хүрсэн" гэгч нь Хятадын эдийн засгийн уяан хатан байдлыг доогуур үнэлж байна
2024-04-04 14:44:41
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн "Foreign Affairs" сэтгүүл саяхан өгүүлэл нийтэлж, "Хятад улс дээд цэгтээ хүрсэн" гэгч онол нь Хятадын эдийн засгийн уяан хатан байдлыг доогуур үнэлж байна. Ойрын хэдэн жилд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд АНУ-аас хоёр дахинаар давж магадгүй бөгөөд Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтөд гуравны нэг орчим хувийг бүрдүүлэх магадлалтай байсаар гэж тэмдэглэжээ.

"Хятад хөгжсөөр л байна" гарчигтай энэхүү нийтлэлд, өнгөрсөн онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 2019 онтой харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн бол АНУ харин ердөө 8 хувь л өссөн гэж тэмдэглэжээ.

Нийтлэлд тэмдэглэхдээ, өнгөрсөн онд Хятадын оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 6 орчим хувиар өссөн бол оршин суугчдын нэг хүнд ногдох хэрэглээний зардал 9 хувиар өсөж, хэрэглээний өсөлт орлогын өсөлтөөс давж, хэрэглэгчдийн итгэл хүчтэй хэвээр байгааг харууллаа. Өнгөрсөн онд хүнс, эрчим хүчний үнийг хассаны дараах оршин суугчдын хэрэглээний үнийн үндсэн индекс 0.7 хувиар өссөн байна. Энэ нь Хятадын эдийн засаг дефляцид ороогүйг харуулж байна. Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын хувьд Хятадын олон тооны компаниуд идэвхтэй хөрөнгө оруулалт хийсээр байна.