Израиль бэлтгэл цэрэг элсэхээр шийджээ
2024-04-04 14:51:43
Share
Share this with Close
youtube WeChat

Агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэхийн тулд бэлтгэл цэрэг элсэхээр шийдсэнээ Израилийн арми өчигдөр 3-ны өдөр мэдэгдэв.

Израилийн хэвлэлүүд, Израилийн армийн энэ алхам нь Ираны заналхийллийн эсрэг авч буй арга хэмжээ гэж мэдээлэв. Саяхан Сири дэх Ираны элчин сайдын яам халдлагад өртсөний дараа Израиль Ираны авч мэдэх арга хэмжээний талаар маш сонор сэрэмжтэй байна.

Израилийн Харилцаа холбооны яам 3-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Израил-Ливаны хилд бүх талаар дайн дэгдэж болзошгүй тул умард нутагт үйл ажиллагаа явуулж буй хөдөлгөөнт холбооны компаниудад батарей, цахилгаан үүсгүүр, эрчим хүч үйлдвэрлэлийн нөөцийг сайтар бэлтгэх шаардлагатайг онцолжээ. Мэдэгдэлд Онцгой байдлын ерөнхий газрын урьдчилан таамаглаж буйгаар, Израилийн хойд нутагт хэрэв бүрэн хэмжээний дайн дэгдэхэд хүрвэл урт хугацааны цахилгаан тасалдал үүсгэж, суурь станцуудын үйл ажиллагаанд нөлөөлж, улмаар гар утас зэрэг хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн хэрэглээнд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Ийнхүү Эрчим хүчний яам энэ зорилгоор хөдөлгөөнт холбооны компаниудад 10 сая доллар санхүүжүүлнэ.