Ханш нээсэн эхний өдөр 17.5 сая зорчигч тээвэрлэнэ
2024-04-04 15:21:05
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 4-н буюу ханш нээх өдрийн амралтын эхний өдөр, Хятадын үндэсний төмөр зам зорчигчдын оргил үеийг угтан авч, давхацсан тоогоор 17.5 сая зорчигч тээвэрлэж, 1073 гаруй галт тэрэг нэмж ажиллуулахаар төлөвлөж байна. Тайваний Хуалянь сууринд болсон газар хөдлөлтөд өртсөн зүүн өмнөд далайн эргийн бүс нутгийн галт тэрэгний тээвэрлэлтийн ажил хэвийн байдалдаа орлоо. Дөрөвдүгээр сарын 3-нд үндэсний төмөр замаар давхацсан тоогоор нийт 14 сая 515 гаруй зорчигч тээвэрлэснийг сэтгүүлч Хятадын үндэсний төмөр замын группийн ХХК-аас мэдээлжээ. 

Ханш нээх амралтын өдрөөр хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, "хаврын зугаалга" идэвхжиж, зорчигчдын аяллын эрэлт ихсэн, төмөр замын зорчигч тээвэр эрс нэмэгдлээ.