Украин, Финланд аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав
2024-04-04 14:37:08
Share
Share this with Close
youtube WeChat

Украины ерөнхийлөгчийн вэб сайт өчигдөр, 3-ны өдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон тус улсад айлчилж байгаа Финляндын ерөнхийлөгч Александр Стубб нар Киевт хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн бөгөөд Финлянд улс Украинд санхүүгийн болон цэргийн чиглэлээр урт хугацааны дэмжлэг үзүүлэх юм байна.

Гэрээ нь 10 жилийн хугацаатай. Уг гэрээнд Финлянд улс Украинд эрчим хүчний системээ сэргээн босгох, Украины гол дэд бүтцийн хамгаалалтыг бэхжүүлэх, Украины цэргийн албан хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлэх, Украиныг ЕХ болон НАТО-д элсэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг агуулгыг хамруулжээ.

Зеленский хэлэхдээ, энэ онд Украин Финляндаас 400 сая еврогийн тусламж авсан. Орос, Украины мөргөлдөөн хурцадсанаас хойш Финлянд улс Украинд бараг хоёр тэрбум еврогийн тусламж үзүүлээд байна гэжээ.