Украинд үзүүлэх тусламжийн төлөвлөгөөний талаар маргасаар байна
2024-04-05 14:47:21
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-ний өдөр Бельгийн нийслэл Брюссельд НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын хурал үргэлжилж, Украиныг дэмжих төлөвлөгөөний талаар гишүүн орнууд адил бус байр суурьтай хэвээр байна. Орос, Украины мөргөлдөөнийг хурцатгах НАТО-гийн аливаа саналыг Унгар эсэргүүцнэ гэдгээ Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто дахин нотлов.

Мөн өдөр НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Украины Гадаад хэргийн сайд Дмитро Иванович Кулебатай хэлэлцээ хийж, Украинд үзүүлэх тусламжийн асуудлаар санал солилцсон байна. Дмитро Иванович Кулеба хэлэхдээ, түүний энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Украинд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, тэр дундаа "Патриот" агаарын довтолгооноос хамгаалах системээр хангахыг НАТО-гийн орнуудад уриалах явдал гэжээ.

Эх сурвалжийн дагуу НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ сарын 3-ны өдөр Украинд нийт 100 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэх багц төлөвлөгөөг дэвшүүлжээ. Гэвч энэ нь гишүүн орнуудад ихээхэн эргэлзээ төрүүлж, НАТО-гийн гишүүн 32 орноос зөвхөн Их Британи, Польш, Латви зэрэг цөөн хэдэн орон л дэмжсэн байна. ЕХ болон НАТО-гийн тусламжийн үйл явц нь хоорондоо давхцаж болохгүй, Украиныг дэмжих шинэ хөтөлбөр төлөвлөгөөг эхлүүлэх нь утгагүй гэдгийг  Германы Гадаад хэргийн сайд Анналена Бэербок онцолжээ.