Орос Украин байлдааны тайлангаа шинэтгэв
2024-04-05 14:38:34
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын БХЯ орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, өнгөрсөн хоногт Оросын арми Украины армийн олон довтолгоог няцааж, хариу довтолж, Украины армийн танк, хуягт машин, өөрөө явагч их буу зэрэг тоног төхөөрөмжийг устгасан байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины Су-27 сөнөөгч онгоц, 196 нисгэгчгүй онгоцыг устгаж, АНУ-д үйлдвэрлэсэн 18 ширхэг "Хаймас" пуужинг замаас нь тосон саатуулсан гэв. 

Украины ЗХЖШ мөн өдөр байлдааны тайлан нийтэлж, өнгөрсөн 24 цагийн дотор өмнөд фронтод 57 удаа тулаан болж, Украины арми Оросын армийн таван чиглэлийн 48 удаагийн довтолгоог няцаасан байна. Мөн Оросын армийн олон тооны бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл төвлөрсөн бүс, радарын станц, агаарын довтолгооноос хамгаалах байгууламж, цахим байлдааны платформ болон бусад объект руу дайрч, Оросын армийн хоёр их бууг устгасан гэжээ.