Агаарын цохилтын улмаас 37 хүн амиа алдаж, 30 гаруй хүн бэртэж шархаджээ
2024-04-05 14:42:00
Share
Share this with Close
youtube WeChat

Йемен дэх Хутийн зэвсэгт хүчний удирдагч Абдул Малик Хоути орон нутгийн цагаар 4-р сарын 4-ний шөнө хэлэхдээ, энэ оны 1-р сараас хойш Америк, Их Британи хутийн хүчний эсрэг 424 удаа агаараас цохилт өгсний улмаас 37 хүн нас барж, 30 гаруй хүн бэртэж шархадсан гэжээ.

Палестин-Израилын мөргөлдөөн эхэлснээс хойш Хутийн зэвсэгт хүчин АНУ, Их Британи, Израилтай холбоотой 90 хөлөг онгоцонд цохилт өгчээ. Өнгөрсөн сард тус зэвсэгт хүчин 34 удаагийн цэргийн ажиллагаа явуулжээ.

Хутийн зэвсэгт хүчин Улаан тэнгис, Арабын тэнгис, Энэтхэгийн далайн усан хилд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ Абдул Малик Хути мөн мэдэгджээ.