Хэ Лифэн Жанет Луиза Йеллен (Janet Louise Yellen)-тэй хэлэлцээ хийв
2024-04-05 21:09:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн дөрөвдүгээр сарын 5-ний үдээс хойш Америкийн сангийн сайд Жанет Луиза Йеллен (Janet Louise Yellen)-тэй хэлэлцээ хийжээ.

Хэ Лифэн хэлэхдээ, энэ удаад та бид хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Америк, цаашлаад дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн салбарын томоохон асуудлуудыг авч хэлэлцэн, хоёр орны эдийн засгийн харилцаанд оршиж буй гол чухал асуудлаар харилцан байр сууриа илэрхийлж мэдэгдэх зорилготой юм гэжээ.

Жанет Луиза Йеллен (Janet Louise Yellen) хэлэхдээ, өнгөрсөн хэдэн сард та бидний байгуулсан Хятад Америкийн эдийн засаг, банк санхүүгийн ажлын хэсгүүд тасралтгүй уулзалт хэлэлцээ хийж, зарим хүндрэлтэй асуудлыг зохицуулах тухайд нааштай алхам хийсэн юм гэв.