Кристалина Георгиеваг цорын ганц нэр дэвшигчээр баталжээ
2024-04-06 10:20:29
Share
Share this with Close
youtube WeChat

ОУВС-ийн Гүйцэтгэх зөвлөлийн зохицуулагч орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдэл хийж, ОУВС-ийн одоогийн ерөнхийлөгч Кристалина Георгиева дараачийн ерөнхийлөгчийн албан тушаалд цорын ганц нэр дэвшигчээр үлдсэн гэжээ.

Шинэ ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх ажил  дөрөвдүгээр сарын 3-нд дууссан. Кристалина Георгиева цорын ганц нэр дэвшигч болж үлдлээ. Гүйцэтгэх зөвлөл энэ оны дөрөвдүгээр сарын эцэс гэхэд сонгон шалгаруулалтыг дуусгах болно гэжээ.

Дэлхийн Банкны гүйцэтгэх захирал асан, Болгарын эдийн засагч Кристалина Георгиева 2019 оны аравдугаар сарын 1-нд ОУВС-ийн ерөнхийлөгч болсон юм. Энэ оны есдүгээр сарын 30-нд таван жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болно. Тэрбээр ОУВС 1944 онд байгуулагдсан цагаас хуучин социалист лагерьд багтаж байсан, зах зээлийн эдийн засаг хөгжиж буй орноос сонгогдсон анхны ерөнхийлөгч юм.

Кристалина Георгиева 1953 онд Болгарт төрсөн, эдийн засгийн ухааны доктор. 1993 онд Дэлхийн Банканд байгаль орчны эдийн засагч мэргэжлээр ажиллаж эхэлсэн. 2008 онд тус банкны дэд ерөнхийлөгч, 2010 оноос хойш Европын комиссын гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2017 онд Дэлхийн Банканд гүйцэтгэх захирлаар эргэн ажилласан юм.