Орос Украин тулалдсаар...
2024-04-06 10:15:54
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам орон нутгийн цагаар 5-ны өдөр байлдааны тайлан нийтлэв. Украины эрчим хүчний байгууламж, цэргийн аж үйлдвэрүүд, бусад объект руу олон хоног дараалан өндөр нарийвчлалтай зэвсэг, нисгэгчгүй онгоц ашиглан дайрсан байна. Үүний зэрэгцээ Украины Батлан хамгаалах яамны тагнуулын ерөнхий газар болон армийнхан тухайн өдөр Оросын цэргийн гурван нисэх онгоцны буудал руу нисгэгчгүй онгоцоор дайрсан гэж Украины хэвлэлд 5-ны өдөр мэдээлжээ.

3-р сарын 31-ээс 4-р сарын 5-ны хооронд Оросын арми Украины эрчим хүчний байгууламж, цэргийн аж үйлдвэрүүд, агаарын довтолгооноос хамгаалах систем, арсенал, түлшний баазыг алсын тусгалттай хуурай газрын болон агаарын өндөр нарийвчлалтай зэвсэг, нисгэгчгүй онгоц ашиглан 39 удаа цохилт өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Оросын арми Купянск, Донецк, Авдеевка болон бусад чиглэлд Украины армийн олон довтолгоог няцааж, Украины армийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл рүү дайрсан. Авдеевка чиглэлийн Вояное тосгоныг хяналтдаа авсан. Өнгөрсөн долоо хоногт Украины хоёр Су-27, нэг МиГ-29 сөнөөгч онгоц, 1000 гаруй нисгэгчгүй онгоцыг устгасан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Украины мэдээллийн хэрэгслүүд 5-ны өдөр БХЯ-ныхаа Тагнуулын ерөнхий газрын эх сурвалжаас иш татан мэдээлснээр, мөн өдрийн өглөө хилийн ойролцоох Оросын цэргийн гурван нисэх онгоцны буудал руу нисгэгчгүй онгоцоор дайрсан. Эх сурвалжийн дагуу ОХУ-ын Саратов мужийн Энгельсийн нэрэмжит цэргийн нисэх онгоцны буудалд зогсож байсан стратегийн гурван бөмбөгдөгч Ту-95 агаарын цохилтод "ноцтой гэмтэл авсан" байж болзошгүй, энэ үеэр Оросын долоон цэргийн албан хаагч амиа алджээ. Мөн Азовын тэнгисийн эрэг дэх Ейскийн цэргийн нисэх онгоцны буудалд хоёр Су-25 сөнөөгч онгоц бүрэн сүйрч, Оросын дөрвөн цэргийн албан хаагч нас амь үрэгдэж, Украины нисгэгчгүй онгоцнууд Курск дахь Оросын цэргийн нисэх онгоцны буудал руу дайрсан аж. Одоогоор Оросын талаас ямар нэг хариу өгөөгүй байна.