Өнгөрсөн онд дэлхийд 3.7 сая га халуун бүсийн ой устжээ
2024-04-06 11:51:04
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 4-нд Дэлхийн нөөцийн хүрээлэн (WRI)-гээс гаргасан жил тутмын тайланд, 2023 онд дэлхий даяар ойролцоогоор 3.7 сая га халуун бүсийн ширэнгэн ой устаж сүйдсэн байна. Энэ нь минут тутамд 10 орчим стандарт хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй ширэнгэн ой устаж байна гэсэн үг гэжээ.

Халуун бүсийн ширэнгэн ой устаж үгүй болж байгаа нь ой хээрийн түймрээс шалтгаалсан ч, үндсэн шалтгаан нь хүний үйлдлээс улбаатай. 2022 онтой харьцуулбал 2023 онд ширэнгэн ой ойролцоогоор 400 мянган га-аар багассан нь 2.4 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулсантай тэнцэнэ гэжээ.