Түүхий эдийн үнэ бага зэрэг өсжээ
2024-04-06 11:30:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо өнөөдөр, 4 сарын 6-нд өнгөрөгч гуравдугаар сарын түүхий эдийн үнийн индексийг зарлав. Хятадын түүхий эдийн үнэ гуравдугаар сард 112 нэгж болж, өмнөх сараас 0.6 хувиар бага зэрэг өссөн байна. Үүнд өнгөт металлын хүдрийн үнэ өмнөх сараас 3.6 хувиар, харин химийн бүтээгдэхүүний түхий эд сүүлийн гурван сар дараалан өссөн байна.

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооны хяналтад байгаа 50 нэр төрлийн түүхий эдээс 23ын үнэ гуравдугаар сард өсөлттэй байв. Хамгийн их өсөлттэй гурван бүтээгдэхүүн болох литийн карбонат 15.2 хувь, далдуу модны тос 8.8 хувь, цэвэршүүлсэн никель 4.9 хувиар өсжээ.