Хятад Америкийн ажлын хэсэг Хавайд хуралдав
2024-04-06 11:37:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Америкийн армийн төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдөр Хятад Америкийн тэнгисийн цэргийн аюулгүй байдлын 2024 оны зөвлөлдөх механизмын ажлын хэсгийн уулзалтыг Америкийн Хавайд хийж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлж, хоёр улсын цэргийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх тухай зөвшилцжээ.

Хоёр тал голч шударга, харилцан хүндэтгэх зарчмын дагуу Хятад Америкийн тэнгис, агаарын аюулгүйн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар илэн далангүй, бүтээлч солилцоо хийж, 2021 онд Хятад, Америкийн тэнгисийн цэргийн аюулгүй байдлын зөвлөлдөх механизмын уулзалт хийснээс хойш "Хятад Америкийн тэнгис, агаарын үйл ажиллагааны аюулгүй байдлын ёс зүйн дүрэм"-ийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, тэнгисийн цэргийн аюулгүй байдлын асуудлын зохицуулалтаа сайжруулах арга хэмжээний талаар хэлэлцжээ.