Хятад Америк үргэлжлэн идэвхтэй зөвшилцөл хэлэлцээ хийхээр тохиролцжээ
2024-04-06 15:53:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаарх гол төлөөлөгч, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн болон Америкийн сангийн сайд Луиза Йеллен (Janet Louise Yellen) нар дөрөвдүгээр сарын 5,6-ны өдөр Гуанжөү хотноо олон удаа хэлэлцээ хийж, хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, хоёр орон болон дэлхийн макро эдийн засгийн нөхцөл байдал, Хятад Америкийн эдийн засгийн харилцаа болон даяарчилсан сорилт зэргээр санал бодлоо гүнзгий, үнэнч, ажил хэрэгч, бүтээлчээр солилцож, Хятад Америкийн эдийн засаг болон банк санхүүгийн ажлын хэсгийн хүрээнд хоёр орон, тэрчлэн дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй өсөлт, банк санхүүгийн тогтвортой байдал, мөнгө угаахын эсрэг хамтын ажиллагаа зэргийг авч хэлэлцээр тохиролцжээ. 

Энэ үеэр Америкийн талаас Хятад улсад тавьсан эдийн засаг, худалдааны хязгаарлалт хоригт анхаарал хандуулж байгаагаа Хятадын тал мэдэгдсэн бөгөөд "үйлдвэрлэлийн хүчний илүүдэл" гэгчид хариу тодорхойлолт хийсэн байна. Мөн хоёр талаараа үргэлжлүүлэн идэвхтэй хэлхээ холбоотой ажиллахаар тохиролцжээ.