Үйлчилгээ, худалдаа хурдацтай өсөв
2024-04-07 11:14:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хоёр сард Хятадын үйлчилгээний импорт экспорт 1 тэрбум 191 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.8 хувиар өссөн байна.

Энэ хооронд аялал жуулчлалын үйлчилгээ хурдтай өсөлтөө хадгалж, энэ чиглэлийн импорт экспорт 317 тэрбум 930 сая юань болж, 51.8 хувиар нэмэгдэж, үйлчилгээ худалдааны хамгийн том салбар болов.

Тайланд гарч буй энэ хугацаанд мэдлэг шаардсан үйлчилгээний импорт экспорт 464 тэрбум 870 сая юань болж, 14,2 хувиар нэмэгдэв. Мэдлэг шаардсан үйлчилгээний экспорт хурдацтай хөгжиж буй салбаруудад оюуны өмчийн эрхийн төлбөр, хувь хүний үзүүлэх соёл болон энтертаймент үйлчилгээ багтаж байна. Түүний зэрэгцээ яг энэ чиглэлээр импорт хурдацтай өсч байгаа салбарт мөн л хувь хүний авах соёлын үйлчилгээ, гаднаас авч хэрэглэх энтертаймент үйлчилгээ багтаж,  энэ салбарын тоон үзүүлэлт 94.5 хувиар өссөн байна гэж Хятадын Худалдааны яамны тоо баримтад дурджээ.