Филиппиний завь Хятадын усан хилд хууль бусаар орж ирэв
2024-04-07 09:58:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Эргийн хамгаалалтын газрын хэвлэлийн төлөөлөгч Гань Юй дөрөвдүгээр сарын 4-нд, Филиппиний завь Хятадын Наньша олтригуудын ойролцоох усан хилд хууль бусаар нэвтэрсэн тул Хятадын эргийн хамгаалалтын алба хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн хариу үйлдэл хийсэн. Наньша олтригийн арлууд Хятадын бүрэн эрхт нутаг дэвсгэр юм. Филиппиний тал “загас агнуурыг хамгаалах” нэрээр хууль бус өдөөн хатгалга хийж, өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Хятадын Эргийн хамгаалалтын алба Хятадын харьяалал дахь усан хилээ хуулийн дагуу сахин хамгаалж, нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаална гэжээ.