Гадаадын хөрөнгө оруулалттай 7160 компани байгуулагджээ
2024-04-07 15:35:55
Share
Share this with Close
youtube WeChat

Оны эхний хоёр сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 7160 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 34.9 хувиар өссөн байна. Сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт төдийгүй үндэстэн дамнасан компаниуд Хятадын зах зээлийн хөгжлийн боломжуудыг өөдрөгөөр харж, итгэлтэйгээр хөрөнгө оруулж байгааг харуулж байна гэж Хятадын Худалдааны яамны саяхан нийтэлсэн тоо баримтад дурджээ.

Хөрөнгө оруулалтын бүтцийг авч үзвэл, өндөр технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 1865 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 32.2 хувиар өсч, гадаадын хөрөнгө оруулалтын бодит зарцуулалт 71 тэрбум 440 сая юань болсон нь энэ чиглэлийн хөрөнгө ашиглалтын 33.2 хувийг эзэлж байгаа нь 2023 оны мөн үеэс 1.2 хувиар өссөн дүн болжээ. Эдгээрээс өндөр технологийн үйлдвэрлэлд 28 тэрбум 270 сая юанийн гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувиар өссөн байна. 

Эх үүсвэрийн хувьд, Хятад улсад зарим өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт эрчимтэй өссөн байна. Өнгөрсөн хоёр сард Хятадад оруулсан Францын хөрөнгө оруулалт 585 хувь, Испанийх 399.3 хувь, Австралийнх 144.5 хувь өссөн байна.