Ханшны амралтаар 119 сая хүн аялав
2024-04-07 10:20:52
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн өдрүүдэд таарсан энэ оны ханшны амралтаар Хятадын соёл, аялал жуулчлалын зах зээл эрчимжсэн, тогтвортой, эмх цэгцтэй, хөдөлгөөнтэй байлаа. Соёл, Аялал жуулчлалын яамны дата төвийн мэдээллээс харвал, гурав хоногийн амралтын хугацаанд 119 сая хүн дотооддоо аялсан нь 2019 оны мөн үеэс 11.5 хувиар нэмэгдэв. Дотоодын жуулчид аялалд 53.95 тэрбум юань зарцуулсан нь 2019 оны мөн үеэс 12,7 хувиар өссөн байна. 

Ханш нээх үеэр цэцэг сонирхох, хөдөө нутагт аялах, хотын амралтын газруудаар үйлчлүүлэх нь их байлаа. Мөн өндөр өртөгтэй, тав тухтай жижиг хотуудын аялал түгээмэл болжээ. Тухайлбал, Бээжингийн уулархаг бүс нутгуудын амралтын газрууд хүн ихтэй байв. Бээжингийн баруун уулын бэл, Таньжэ сүмийн ойролцоох тосгод жуулчдын шинэ сонголт болж байна. Гурван өдрийн амралтаар Бээжин 9 сая 300 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 10 тэрбум 500 сая юаньд хүрэх төлөвтэй байна.