Ли Чян Луиза Йеллентэй уулзжээ
2024-04-07 20:54:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Бээжинд Америкийн сангийн сайд Луиза Йеллен (Janet Louise Yellen)-ийг хүлээн авч уулзжээ.

Ли Чян хэлэхдээ, хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад Америкийн харилцаа одоогоор тогтворжиж байна. Ши Жиньпин дарга саяхан ерөнхийлөгч Жозеф Байдентай утсаар ярьж, хоёр тал яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулж, хамтын ажиллагааг ахиулж, улмаар Хятад Америкийн харилцааны тогтвортой хөгжлийг ахиулахаар тохиролцсон юм. Хятад Америк хоёр тал харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа хожиж, дайсагнагч биш түнш байж чадна гэдэгт Хятад улс найдаж байна. Хятад Америк хоёр талын олон байгууллага нэгжүүд илүү уулзаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, "Сан Францискогийн үзэл баримтлал"-ыг бодит болгоно гэдэгт найдаж байна.

Хятад, Америк дэлхийн эдийн засгийн тэргүүлэх хоёр гүрэн болохын хувьд эдийн засгийн ашиг сонирхол нь гүн гүнзгий холбоотой, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр талын тус тусын хөгжил, дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой юм. Хоёр тал харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулах арга замыг хамтаар хайж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тогтвортой, саадгүй, үр ашигтай байлгаж, хоёр орны аж ахуйн нэгж, ард түмэнд илүү их үр өгөөжөө өгч, дэлхийн эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах ёстой. Америкийн тал Хятад улстай хамтран ажиллаж, эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлэхгүй байхыг хүсэж байна. Зах зээл болон олон улсын түвшнээс асуудалд хандаж, шударга өрсөлдөөн, нээлттэй хамтын ажиллагааны үндсэн хэм хэмжээг Америкийн тал баримтална гэдэгт найдаж байна. Хятад улсын шинэ эрчим хүчний салбарын хөгжил нь дэлхийн ногоон хөгжил шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэх болно. Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах зэргээр Америкийн талтай бодлогын зохицуулалтаа нэмэгдүүлж, даяарчилсан сорилтуудыг хамтаар зохицуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Луиза Йеллен (Janet Louise Yellen) хэлэхдээ, хамтын хичээл зүтгэлээр Америк Хятадын харилцаа тогтвортой болж байна. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай орны хувьд бид хоёр талт эдийн засгийн харилцааг хариуцлагатайгаар удирдан чиглүүлэх ёстой. Хоёр талаараа эдийн засгийн тухайд зөвшилцөж, хамтарч ажиллаж буйд Америкийн тал талархалтай хандаж байгаа бөгөөд Хятад улстай харилцаагаа таслахыг хүсэхгүй байна гэжээ.