Өмнөд Солонгост Конгрессын урьдчилсан санал хураалт дуусав
2024-04-07 09:58:41
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд хоёр өдөр үргэлжилсэн Өмнөд Солонгосын Конгрессын сонгуульд 13 сая 840 мянган сонгогч саналаа өгчээ. Санал хураалтын 3565 цэгт урьдчилсан байдлаар санал өгсөн байна. Сонгуулийн ирц 31.28 хувьд хүрсэн нь шинэ дээд амжилт байлаа гэж 6-ны орой Өмнөд Солонгосын сонгуулийн төв хороо мэдээлэв.

Урьдчилсан санал хураалтын дараа энэ сарын 10-нд Конгрессын сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэлж, парламентын 300 суудлын төлөө улс төрийн намууд өрсөлдөх юм.