Словакийн ерөнхийлөгчөөр Питер Пеллегрини сонгогдов
2024-04-07 10:18:03
Share
Share this with Close
youtube WeChat

Словакийн ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Үндэсний ассамблейн дарга Питер Пеллегрини ялалт байгуулсан гэдгийг саналын хуудасны тооллогын урьдчилсан дүнг үндэслэн өчигдөр, 6-нд Словакийн Статистикийн алба мэдээлжээ.  

Словакийн Статистикийн газраас саналын хуудасны 96,05 хувийг тоолсны дараа гаргасан урьдчилсан албан бус дүнгээр, ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Питер Пеллегрин 54.32 хувийн санал авсан байна гэж мэдэгдэв. 

Гуравдугаар сарын 23-нд болсон сонгуулийн эхний шатанд бие даан нэр дэвшигч, Гадаад хэргийн сайд асан Иван Корчок 42.51 хувийн саналаар тэргүүлж,  Үндэсний ассамблейн дарга Питер Пеллегрин 37.02 хувийн саналаар удаалж байжээ. Аль ч нэр дэвшигч 50 хувийн санал аваагүй тул ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат болох нь тодорхой болж, дээрх хоёр нэр дэвшигч халз өрсөлдөхөөр болсон юм.

Шинээр сонгогдсон Питер Пеллегрин нь 1975 онд төрсөн. Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайдын алба хашиж байсан. Өнгөрсөн 2023 оны аравдугаар сард Словакийн Үндэсний Ассамблейн даргаар улиран сонгогдсон юм.