Цөмийн цахилгаан станц руу дроноор халджээ
2024-04-08 09:49:25
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 4 дугээр сарын 7-нд ОУАЭХА мэдэгдэл хийж, мөн өдөр Запорожье цөмийн цахилгаан станцад дроноор халдсаны улмаас цахилгаан үүсгүүрийн 6 дугаар тоот нэгж гэмтэж, 1 хүн амиа алдсан. Гэхдээ цөмийн цахилгаан станцын аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулаагүй гэдгийг тус байгууллагаас Запорожье цөмийн цахилгаан станцад суугаа мэргэжилтэн нотолсон гэжээ.

Дроны халдлагад Заппоржье цөмийн цахилгаан станцын урвалын гол зуухын аюулгүйн бүрхэвч 3 удаа дайралтад өртсөн гэдгийг мэргэжилтэн нотолсон. Бодлогогүй халдлага цөмийн ноцтой осол үүсгэх эрсдэлтэй тул даруй зогсоох хэрэгтэй. Цэрэг дайны бодлого тогтоогчид цөмийн дэд бүтцийг хамгаалах үндсэн зарчмаас ухарсан ямарваа ажиллагаа явуулах ёсгүй гэж ОУАЭХА-гийн ерөнхий захирал Рафаэль Гросси нийгмийн сүлжээгээр мэдэгдэв.

Халдлага энэ удаад цөмийн станцад аюул учруулаагүй ч энэ бол ноцтой хэрэг. Цөмийн урвалын зуухын аюулгүйн бүрхэвчийн системийн бүрэн бүтэн байдал эвдрэх магадлалтай гэж онцолжээ.

Оросын мэдээллийн хэрэгсэл өчигдөр мэдээлэхдээ, Украинчууд Запорожье цөмийн цахилгаан станцын бүсэд дроноор халдсан гэжээ. ТАСС агентлаг мөн өдөр цөмийн цахилгаан станцын менежерийн үгнээс иш татаж, халдлага станцын аюулгүй байдалд аюул учруулаагүй, тухайн газрын цацраг идэвх бодисын түвшин хэвийн байна гэжээ.

Запорожье цөмийн цахилгаан станц бол Европын хамгийн том цөмийн цахилгаан станцын нэг. Орос Украины мөргөлдөөн эхэлсний дараа Оросууд цөмийн цахилгаан станцыг хяналтдаа авсан. Үүнээс хойш тус станц их бууны цохилтод олон удаа өртөж байсан юм.  

 

Уртнасан