Социалист үйлсийн төлөө илүү ихийг хийх хэрэгтэй гэв
2024-04-08 15:25:27
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 8-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Вьетнам улсын Парламентын дарга Вонг Динх Хуег хүлээн авч уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн жилийн сүүлчээр миний бие Вьетнам улсад айлчлахдаа Стратегийн чухал ач холбогдол бүхий Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц бүтээн байгуулахыг ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгийн хамт зарлаж, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн билээ. Хамтын хичээл зүтгэлээр, ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг бидний тохиролцсон нийтлэг ойлголтууд хэрэгжиж байна. Цаашид хамтдаа хичээж Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг илүү их үр бүтээмжид хүргэж, өөр өөрсдийн шинэчлэлт, бүтээн байгуулалтыг өрнүүлж, ард түмнүүдэд илүү ашиг тус хүртээж, дэлхийн социалист үйлсийн төлөө илүү ихийг хийх хэрэгтэй гэв.


Уртнасан