Ханшны амралтаар хот хооронд 700 сая хүн зорчив
2024-04-08 09:50:19
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, дөрөвдүгээр сарын 4-6-ны хооронд ханшны амралтаар Хятадад бүс нутаг дамнаж 740 сая 386 мянган хүн замд гарч, өдөрт дунджаар 246 сая 795 мянган хүн зорчиж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 53.5 хувиар өссөн гэж өчигдөр, 7-нд Хятадын зам тээврийн яамнаас сэтгүүлч мэдээлэв.

Төмөр замаар зорчигчид өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өдөрт дунджаар 75.1 хувь, усан замаар зорчигчид 84.9 хувь, агаарын тээврээр зорчигчид 21.9 хувиар, хурдны замын урсгал 52.3 хувиар тус тус өссөн байна.