Москвад болсон халдлагын эздийг тогтоосон
2024-04-08 15:35:38
Share
Share this with Close
youtube WeChat

Москвад болсон аймшигт террорист халдлагын сэжигтэн байцаалтын үеэр "Крокус Сити холл" концертын танхимд халдлага хийх газар, Украины хил рүү зугтах замыг мэдэгдсэн зохицуулагч нь Сайфуло гэж нэрлэсэн тухай өчигдөр, дөрөвдүгээр сарын 7-нд РИА Новости агентлагийн мэдээлэв. 

Эх сурвалжаас үзвэл, Оросын телевизийн "Долоо хоногийн мэдээ" буланд тавьсан байцаалтын бичлэгт сэжигтнүүдийн нэг нь "Сайфуло биднийг Украин руу, Киев рүү явахыг зааварласан. Тэнд очиход бидэнд 1 сая рубль өгнө гэсэн" гэжээ. 

Халдлага үйлдсэн хэмээн 11 сэжигтэн баривчилсан бөгөөд тэдний 4 нь Тажикистаны иргэн байна. Мөрдөн байцаалтын явцад тэд террорист халдлагыг үйлдсэн нь тогтоогдсон. Дөрөвдүгээр сарын 1-нд халдлага үйлдэгчдэд санхүү, зэвсэг нийлүүлсэн гадаадын дөрвөн иргэнийг ОХУ-ын Дагестанд саатуулжээ.