Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам байр сууриа илэрхийлэв
2024-04-08 18:36:21
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдөр Америкийн засгийн газар үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэх шалтгаар Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд шалгалт хийхээ мэдэгдсэн бол ЕХ ч тогтоол баталж, гаалийн байгууллага Хятадаас импортолсон цахилгаан автомашиныг бүртгэхийг шаарджээ. 

Үүнтэй холбогдуулан Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны албаны хүн хэлэхдээ, зарим улс орон, бүс нутаг бүрэн хангалттай нотлох баримт байхгүй тохиолдолд Хятадын цахилгаан автомашины худалдааг хязгаарлах арга хэмжээ авч байна. Энэ нь олон улсын худалдааны тухай ДХБ-ын дүрэмд нийцэхгүй бөгөөд олон улсын автомашины үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироох болно гэжээ.