Мөс зүсэгч Шюэ Лун-2 хөлөг Хонконгод ирэв
2024-04-08 10:20:06
Share
Share this with Close
youtube WeChat

Антарктидад судлагаа хийж, үүрэг гүйцэтгэсэн мөс зүсэгч Шюэ Лун-2 хөлөг өнөөдөр, 8-нд Хонконгод ирлээ. Хөлөг энд 5 хоног саатах юм. Хонконгчууд Жянь Ша Зүй далайн боомтод очиж хөлгийг ёслол төгөлдөр угтан авчээ. Шюэ Лун-2 хөлөг хоёр дахь удаагаа Хонконгод ирж байгаа бөгөөд анх 2004 онд ирж байсан юм. ийнхүү 20 жилийн дараа ахин ирж байна. 

Туйлын бүс дэх Хятад улсын судалгааны 40 жилийг ойг тохиолдуулан Шюэ Лун-2 хөлөг Хонконгод 5 хоног зогсохдоо олон арга хэмжээ өрнүүлэх юм байна. Улсын 80 гаруй байгууллагын 460 гаруй хүнийн бүрэлдэхүүнтэй судалгааны баг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нд замд гарсан. Шюэ Лун-2 хөлөг Антарктидын Чиньлин өртөөнөөс судалгааны багийг авч эх орондоо буцаж ирж байгаа юм.

 

Уртнасан