Ши Жиньпин Вонг Динх Хуег хүлээж авав
2024-04-08 15:22:41
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, дөрөвдүгээр сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Вьетнамын Парламентын дарга Вонг Динх Хуег хүлээн авч уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Вьетнам улстай төрийн засаглалын туршлагаа эрчимтэй солилцож, Хятад Вьетнамын хоёр талт харилцааны удирдах комиссын төлөвлөлт зохицуулалтын үүргийг тодорхой болгож, “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга, “хоёр коридор нэг тойрог” стратегийн төлөвлөлтийг ахиулж, залуусын солилцоо, найрсаг хотуудын харилцааг нэмэгдүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хоёр орны хууль тогтоох байгууллага шат шатанд  нягт хамтран ажиллаж, хууль тогтооход тавих хяналтын туршлагаа хуваалцаж, иргэдийн найрсаг харилцааг өргөжүүлэхийг хүсэж байна гэв.

Вонг Динх Хуе хэлэхдээ, Хятадын БХАТИХ-тай тогтоосон нягт харилцаагаа хадгалж, иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц байгуулах стратегийн ач холбогдолтой бодлогыг урагш хөгжүүлэхэд Вьетнамын парламент бэлэн байна гэжээ.

 

Уртнасан