Дулааны хайгуулын өрөмдлөгийн гүн 5000 метрээс давжээ
2024-04-08 16:57:57
Share
Share this with Close
youtube WeChat

Газрын гүний дулааны хайгуулын өрөмдлөгийг анх удаа 5000 метрээс давуулав. Анхны ийм цооног болох Фушэньрэ-1 худгийг 5200 метр гүн өрөмдсөн нь Хятад улсын газрын гүний дулааны шинжлэх ухааны хайгуулд дээд амжилт тогтоосон байна.

Дэлхийд газрын гүний температур хамгийн өндөр дөрвөн бүсийн нэг болох Номхон далай тойрсон бүсэд орших Хайнань мужийн Хайкөүд хамгийн гүн цооног Фушэньрэ-1 худаг бий. Идэвхтэй галт уулын хөдөлгөөн ширүүн байдаг энэ газраас 10 км хүрэхгүй зайд  галт уулын амсар байдаг нь өндөр температурт газрын гүний нөөц юм.

Байгалийн хийн ордын ердийн цооногуудтай харьцуулбал ийм цооног өрөмдөхөд гүн дэх температур хамаагүй өндөр байдаг. Өндөр температурт газар 5000 метр гүнд өрөмдөхийн тулд өрмийн хошууг нэг нэгээр нь нарийн дараалалтай нягт залгаж гүйцэтгэдэг байна.


Уртнасан