Филиппин бусдын төлөө өөрийн гараар могой атгаж байна
2024-04-08 08:56:54
Share
Share this with Close
youtube WeChat

7-ны өдөр Америк, Япон, Австрали, Филиппин дөрөв өмнөд тэнгист анхны хамтарсан тэнгисийн сургуулилт хийв. Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслээр дөрвөн улс хамтран цэргийн хүчээ харуулж байгаа нь Хятадыг хянаж, хүчний тэнцвэр үүсгэхийн төлөө юм гэж бичив. Удахгүй Вашингтонд болох Америк, Япон, Филиппиний дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбож авч үзэх юм бол Филиппин бусад орныг өдөөн өмнөд тэнгисийн асуудалд хөндлөнгөөс оролцуулж, өмнөд тэнгисийн маргааныг олон улсын хэмжээнд хүргэхийг зорьж байгаа нь ойлгомжтой. 7-ны өдөр Хятадын АЧА өмнөд тэнгист тэнгисийн болон агаарын хамтарсан эргүүлийг зохион байгуулав.

Өнгөрсөн жилээс Филиппин өмнөд тэнгист асуудал сэдэж, Хятадын Хуан Янь Дао арал болон Рэнь-ай олдрогийн ойролцоох усан хилд удаа дараа нэвтэрсэн юм. Филиппин өмнөд тэнгист удаа дараа өдөөн хатгалга хийж байгаа нь чухам ямар зорилготой вэ?

Филиппин нүүрэн дээрээ бүс нутгийн энх тайвныг эрхэмлэгдэг гэдэг боловч үнэн хэрэгтээ өрсөлдөөн, сөргөлдөөн үүсгэхийг зэхсээр байна. Энэ бүхний ард Америк зэрэг гаднын хүчний хөөрөгдөлт, өдөөн хатгалга, дэмжлэгээс салшгүй юм. Судлаачдын хэлэхээр цэрэг арми, аюулгүйн салбарт Филиппин бүгд гаднын том гүрэнд түшиглэдэг бөгөөд эдгээр том гүрэн нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтарсан цэргийн сургуулилт хийх, хамтарсан эргүүл хийх зэргээр дамжин Филиппинийг “гартаа чанга атгасан” байдаг. Өмнөд тэнгисийн асуудлаарх Филиппиний бодлого нь Америкийн дарамт дор дээрэнгүй үзлийн багаж болон хувирчээ. Гэвч энэ бүхэн нь Филиппинд өмөг түшиг гэхээсээ илүүтэйгээр улам их аюул эрсдэл учруулах юм.

“Бүс нутгийн гаднын найзууд бидэнд идэвхтэй тусалж, бидний эрэлт шаардлагыг хангаж байна” гэж Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос хэллээ. Тэгвэл тэдгээр алс холын найзууд нь яг юуны төлөө алсын замыг холд бодолгүй Филиппинд тусалж байна вэ?

Филиппиний Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Ими Маркос ч энэ талаар тодорхой, сэргэг ойлголттой юм. Филиппиний засгийн газар АНУ болон Барууны орнуудаас батлан хамгаалах болон далайн аюулгүй байдлын төлөөх хандивыг хүлээн авч байгаа нь гадаадын хөндлөнгийн оролцоотой олон трояны морийг хүлээн авч байгаатай адил бөгөөд энэ нь урт хугацааны мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн бөгөөд "Хятадтай улс хоорондын тэнгисийн маргаанд учир ёс гэхээсээ илүү сэтгэл хөдлөл давамгайлсан нь биднийг аюултай зам руу хөтөлж байна” гэв.

Дөрөвдүгээр сар гарснаар АСЕАН-ы орнуудын удирдагчид бүгд Хятадад айлчилцгааж байна. Индонезийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Прабово Прабово Хятадад анхны айлчлалаа хийж, Индонез Хятадын харилцааг улам бүр хөгжүүлэхийг бүх талаар дэмжиж, ерөнхийлөгч Жоковийн баримталж буй Хятад улстай харьцах найрсаг бодлогыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Лаосын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Саломсай, Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхан Сон, Тайландын Сириндхорн гүнж нар ч Хятадад айлчлан ирэв. Тэгвэл өмнөд тэнгисийн асуудлаар Хятадын талтай хамтран ажиллаж, хоёр орны дээд түвшний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, тэнгисийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, "Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны дүрэм"-ийн талаар зөвшилцөж, өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэдгээ Вьетнамын тал мэдэгдсэн юм.

АСЕАН-ы орнууд бүгд Хятад улсад ойр ойрхон айлчилж байгаа нь Хятад-АСЕАН-ы харилцаа ойртсоор байгааг гэрчилж байна. Сингапурын Юсоф Иссагийн нэрэмжит Зүүн Өмнөд Азийн судалгааны хүрээлэнгийн АСЕАН-ы судалгааны төвөөс 4-р сарын 2-нд нийтэлсэн зүүн өмнөд Азийн нөхцөл байдлын тайланд харуулснаар, санал асуулгад оролцогчдын дийлэнх нь зүүн өмнөд Азийн орнууд болон Хятад улсын харилцаа сайжирч байна, харин стратегийн түншийн хувьд, мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах талаар Америкт итгэх итгэл буурч байна хэмээн үзжээ. Шинжээчийн хэлэхээр АСЕАН-ы орнууд Америкт итгэх итгэл нь буурч байгаа нь тэд Америк зэрэг барууны орнууд Филиппинийг хөөрөгдөж, асуудал сэдсээр байгаагийн ард нуугдсан жинхэнэ зорилгыг тодорхой олж харснаас болсон юм. Тэгэхэд Филиппин бусдын төлөө өөрийнхөө гараар могой атгаж байна.